Product Description

Зохиолч: Сундуй. О

Хуудас: 164

 

Тайлбар: Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч, яруу найрагч О.Сундуйн “ШАРГА ДААГА” номыг танилцуулж байна. Хүүхдүүд та нар “Шарга даага” уран сайхны кино Монгол улсаа төлөөлөн олон улсын кино наадмуудад амжилттай оролцож байгаа тухай мэдээг уншсан байх. Тэрхүү киноны эх зохиол “Шарга даага” тэргүүтэй олон сонирхолтой өгүүллэг энэ номд оржээ. Ялангуяа “Догь Монхорын шидэт малгай” зохиолыг хүүхдүүд маш их сонирхон уншиж зохиолчид олон арван захиа илгээсэн байна. Мөн энэ номд өсвөр насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл, шударга ариун зан төлвийн тухай өгүүлсэн “Зочин”, Чи бол миний хамгийн сайн найз”, “Зусланд болсон хачирхалтай явдал” богино хэлбэрийн туужууд оржээ. Эдгээр зохиолыг чи уншсанаараа “Найз гэж хэн юм бэ”,”Үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ юунд байдаг вэ?”, “Сайхан сэтгэл ид шидийг бүтээдэг гэж үү?”... гээд олон асуултыг өөртөө тавьж эргэцүүлэх болно. Энэ ном бол багш  сурагчид сонгон авч  хэлэлцүүлэг хийсэн тоогоороо бусад номуудыг тэргүүлдэг юм.

$ 6.00
Maximum quantity available reached.

Related products