Монмартраас ирсэн хайрын захидлууд

Product Description

Олон улсын бестселлер зохиолч Николас Баррогийн хайр дурлалын сэдэвт Монмартраас ирсэн хайрын захидлууд роман нь сэтгэл хөндүүрлүүлж, гуниглуулж, тэгснээ яльгүй нууцлаг сэтгэгдэл төрүүлж, дараа нь урам зориг итгэл өгч, эцэстээ итгэмгүй хөнгөрч, хөөрөн догдлох  мэдрэмжийг танд өгөх болно.  

Хайр дурлал дахин ирнэ гэдэгт итгэх хүсэлгүй болсон зохиолын гол дүртэй хамт Парисын баруун хойд дүүргийн алдартай Монмартр толгодын чулуу шигтгэсэн, нарийхан, өгсүүр гудмуудаар алхаж, хайраа хэрхэн олохыг нь уншаарай. Хайраа илчлэхийг оролдсон нууцлаг захидлуудыг хэн бичиж байгаа бол?

Тус зохиол 2018 оны 9-р сард хэвлэгдэн гарснаасаа хойш Их Британи, Франц, Австрали, Орос, Итали, Польш, Унгар, Өмнөд Африк, Бразил, Серби, Грек, Хятад зэрэг 23 улсад орчуулагдан гарсан.

Хэвлэгдэн гарснаасаа хойш шилдэг борлуулалттай номын жагсаалтуудад орсоор байгаа билээ.

Гүүдрийдс болон Амазон вэб хуудсуудад олон мянган сайшаалын үнэлгээг уншигчдаас хүртсэн тус номын сэтгэл догдлуулсан үйл явдлыг уншиж таашаахын сацуу сая сая жуулчдын харааг татдаг, хайр дурлалын гэгдэх алдарт Парис хотын түүх дурсгалын үзэсгэлэнт газруудаар аялаарай.

“Бүгд Николаст хайртай. Зохиолууд нь сэтгэл татам. Түүний романуудыг унших нь хамгийн сайн найзтайгаа цагийг амар тайван өнгөрөөж буй мэт” Герман зохиолч Нина Жорж

Vendor: Ms. Jenny
$ 9.00
Maximum quantity available reached.

Related products