Welcome to MonChoiceGlobal!
Continue Shopping
Зохиолч: Sundui Oyunbadam
Хуудас: 150
Тайлбар: Энэ ном бол “Багачуудын унших бичиг” юм. 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан “Унших бичиг” сургалтын төлөвлөгөөнөөс хасагдсан учраас тэдний уншиж ойлгох чадварт тохирсон ном ховор болжээ. Тиймээс зохиогч 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан сонирхолтой унших бичиг зохиохыг зорьсон юм. Бага насны хүүхдүүд гэр бүл, найз нөхөд, байгаль ертөнцийн үзэгдэл хувирал энэ бүхнээс хайр энэрэл, уран сэтгэмж, уярал ухааралаа авч байдаг. Энэ номын шүлэг, зохиол, үлгэрүүд нь багачуудын хамгийн сайн мэдэх гэр бүл, найз нөхөд, сургуулийн орчин тойрон, эргэх дөрвөн улирлын гоо үзэмж, элдэв сонин араатан жигүүртний зан араншингаас төрсөн юм. Хүүхдийн хамгийн сайн хүмүүжил, хандлага бол аливаа юмс үзэгдлээс сайн сайхан зүйлийг олж харах түүнийгээ бишрэх, хүндлэх явдал юм шүү гэдгийг зохиолч энэ номоороо хэлэхийг хүссэн билээ